Бархасбадь ба Галилейн сарууд
October 07, 2020

© Branko Simunek Alamy
1610 оны 1-р сарын 7-нд Галилей Бархасбадь гарагийг анх дурангаар хараад гайхаж хоцоржээ. Гарагийн хажуу эгнээнд гурван жижиг од байсан бөгөөд нэг нь зүүн гар талд, хоёр нь баруун талд байв.
Гэвч маргааш орой нь явцыг ажиглахад одод гурвуулаа нэг талдаа байгааг харав. Дараагийнх нь долоо хоногт өнөөх одод Бархасбадийн хажуунаас холдолгүй байрлалаа өөрчилж байлаа. Бүр дахиад нэг од нэмэгдэв.
1-р сарын 15 гэхэд тэр үүний учрыг олжээ. Түүний харсан дөрвөн од нь үнэндээ бархасбадь гарагийн дагуул дөрвөн сар байжээ. Энэ бол сансар огторгуйн тухай бидний ойлголтод гүн гүнзгий нөлөө үзүүлэх нээлт байсан бөгөөд Дэлхий бол бүх зүйл өөрийг нь тойрон эргэлддэг орчлон ертөнцийн төв биш гэдгийг үүгээр нотолжээ.
Ухаалаг Галилей тэдгээр дөрвөн сарыг өөрийн ивээн тэтгэгч Косимо Медичийн нэрээр “Медициний одод” хэмээн нэрлэжээ. Гэвч олон жилийн туршид Медичи гэр бүлийн нөлөө буурч, тэд Галилейн сарууд гэж нэрлэгдэх болсон. Тус бүрийн нэрс нь Ио, Европа, Ганимед, Каллисто.