Дэлхий ертөнцийг танин мэдэхүй

Өнгөт нуур

October 07, 2020

Хятадад байдаг гайхалтай өнгө өнгийн нуурнуудын учир юу вэ?

© Xinhua Alamy

БНХАУ-ын Юнчэн хот дахь Давст нуур нь маш их давсархаг бөгөөд заримдаа Хятадын Сөнөсөн тэнгис гэж нэрлэгдэх нь ч бий. Гэхдээ Ойрхи Дорнод дахь Сөнөсөн тэнгисээс ялгаатай нь Юнчэнгийн Давст нуур нь бичил төрөл зүйлийн олон амьдралыг дэмждэг. Жишээ нь энд давсыг тэсвэрлэх өндөр чадвартай замаг болон бусад бичил биетүүд амьдардаг аж.

Намрын улиралд нуурын температур өндөр байдгаас шалтгаалж олон төрлийн замаг цэцэглэж, нуурын усанд олон янзын өнгө оруулдаг.

Хачирхалтай нь хүйтэн, хуурай өвлийн улиралд нуурын түвшин буурч, усан дахь натрийн зарим хэсэг нь мирабилит рим үүсгэдэг. Энэ нь нуурын эрэг, гүехэн гадаргууг мөсөн бүрхүүлтэй харагдуулдаг хурц, мөсөн болор шиг эрдэс тогтоц бөгөөд яг л шинжлэх ухааны уран зөгнөлт киноны талбар мэт харагдуулдаг байна.