Дэлхий ертөнцийг танин мэдэхүй

Тэнгэрийн Ван 239 "хүрэв"

February 16, 2020

Тэнгэрийн Ван гарагийг нээснээс хойш 239 жил өнгөрчээ

© NASA

Тэнгэрийн Ван гарагийг англиар Уранус гэдэг. Энэ нь Грекийн домогт гардаг тэнгэрийг эрхшээгч бурхны нэр билээ. Энэ нэрнээсээ болоод сургуулийн хүүхдүүдийн онигоо, марзан ярианд “бөгс” -тэй холбоотой дурьдагдах нь их (урАНУС гээд ч юм уу…).

Жижиг, чулуурхаг цөмийг нь тойрон ихээхэн хэмжээний хөлдүү ус, метан, аммиак зэрэг “мөс” -өөр дүүрэн агаар мандал оршдог учир уг гарагийг Далайн Ван (Нэптюн) гарагийн хамт “үлэмж биет мөсөн гарагууд” хэмээмүй. Бидний мэдэхээр Тэнгэрийн Ван дээр амьдрал байх боломжгүй бөгөөд энэхүү зургийг авсан “Вояажер 2” гэх хөлөг онгоцоос өөр ямар ч сансарын хөлөг түүний дэргэдүүр өнгөрч байгаагүй билээ.

Энэхүү хүйтэн, ганцаардмал гарагийг бид олж нээгээд 239 жилийг үдэж байна.