Нисдэг Банана
March 12, 2020

© Ben Cranke/Getty Image
Эвэрлэг шар хошуут нь Африкийн өмнөд хэсгийн хуурай Санаваннад амьдардаг. Тэд голдуу газраас шавьж түүж хооллодог бөгөөд том, доошоогоо махийсан, шар өнгийн эвэрлэг хошуугаараа алдартай. Тийм өвөрмөц хошуу нь яг л гадил шиг харагддаг учраас Нисдэг Банана ч гэж нэрлэгддэг.
Энэ хоёр шувууны зургийг дэлхий дээр хамгийн их байгалийн нөөцтэй, олон тооны амьтад, төрөл зүйлийн эх нутаг болох Өмнөд Африкийн Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байхад нь авчээ.
Хэзээ нэгэн цагт Африкаар аялах болвол арслан, заан, хирснээс ч илүү энэхүү өвөрмөц шувуу таны анхаарлыг татах болно.