Дэлхий ертөнцийг танин мэдэхүй

Назар Сахиус Юуг илтэгдэг вэ?

March 13, 2020

Муу энерги, хар хэл ам, азгүйтлээс хамгаалах сахиус

© taratata/Getty Images

Та энэ нүдний хэлбэртэй тэмдэгийг хаа нэгтээ харсан байх. Энэ бол Туркээс гаралтай Назар хэмээх сахиус бөгөөд хар хэл ам, муу зүгийн хараал жатга, азгүйдлээс хамгаалах “Чөтгөрийн нүд” гэж нутгийн олон үздэг байна.

Туркийн Каппадок хотын Гореме үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх модны мөчрүүдэд эдгээр назаруудыг маш олноор нь өлгөн чимсэн байдаг. Мөн энэ хот нь Византийн эрин үед ер бусын сонин чулуунуудаар баригдсан газар доорх том хотуудаар алдартай билээ.

Энэ барилгууд нь тэндхийн оршин суугчдыг чөтгөрийн хараал дагуулж ирсэн болон ирээгүй бүх дайснуудаас хамгаалдаг гэлцдэг.