Дэлхий ертөнцийг танин мэдэхүй

Ягаан Ордонд Хэн Суудаг Вэ?

March 29, 2020

"Салхины ордон" хэмээн алдаршсан Хава Махалын талаар

© Olena Tur/Shutterstock

“Салхины Ордон” -г Жайпүр хотын эмэгтэйчүүдэд зориулан барьжээ. Урьд цагт Жайпүрын эмэгтэйчүүд олон нийтийн газраар явахдаа заавал гивлүүр, ороолт зэргээр нүүр, толгойгоо халхалах ёстой байж. Харин Хава Махалын ачаар тэд юунд ч санаа зоволгүйгээр хотын гудамжийг дээрээс нь сэрүүн сайхан орчинд тольдох болжээ. Гоёмсог чимэглэлтэй цонх, тагтууд нь ямар ч механик төхөөрөмжгүйгээр нэгэн төрлийн “идэвхигүй сэрүүцүүлэгч” -н үүргийг гүйцэтгэдэг учраас тэр.